Saturday, September 1, 2012

Durtai duunuudin neg

Харанга - Зүүдэндээ би хайртай

Мичид гялс хийн анивчих
Тэнгэрийн ороноос хайралсан хайр
Хүрээд наддаа ирсэн ч гэлээ
Хүнийх л байж дээ даанч
Хатуу ч гэлээ үнэн л байж дээ

Салхинд саатан исгэрэх
Хорвоод санасан жаргалаа би
Хайгаад хайгаад оллоо ч гэлээ
Хожимдсон байлаа би
Дурлал байлаа жаргал байлаа

Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи минь байлаа
Гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай
Хичнээн хол ч гээд чамдаа би хайртай

Гандан жаргах хорвоод
Хайраар дутаж үзээгүй ч
Ханхан дүрхэндээ чамайгаа
Хүсээд л байх юмдаа
Дуралсан ч юм уу, хайралсан ч юм уу

Алслан холдох амьдралд
Хугацаа богинохон ирсэн ч би
Хайрлаж энхрийлэх сэтгэл минь
Харин мөнх гэгээтэй
Халуун хайр минь холын хайрт минь


Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи минь байлаа
Гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай
Хичнээн хол ч гээд чамдаа би хайртай

1 comment:

Unknown said...

Энэ дуу ёстой гоё. Гэснээс ойрдоо яагаад жиргэхгүй байна аа хө?
Тэлмэн